images

Монгол улс 4.34 сая баррель газрын тос экспортлоод байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-12-13


   Манай улс 2023 оны эхний 11 сард 4.34 сая баррель түүхий газрын тос экспортолсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Энэ нь өнгөрөгч оны мөн хугацаанд гаргасан газрын тосноос хоёр дахин их хэмжээ юм. Монгол улс энэ жил түүхий газрын тосны экспортын хэмжээг 6.5 сая баррельд хүргэх зорилготой байгаа бөгөөд 10 дугаар сарын байдлаар энэ төлөвлөгөө 61.3 хувийн биелэлттэй байсан юм. Улмаар манай улс газрын тосны нийлүүлэлтээс улсын төсөвт 425 тэрбум төгрөг бүрдүүлэх зорилготой ажиллаж байгаагаас өнгөрөгч сарын байдлаар 252 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ. Манай улс анхны нефть боловсруулах үйлдвэрээ Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймагт барьж буй бөгөөд 2027 онд ашиглалтад орох юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Буриад

    Өөрсдөө нефтиэ нэрэхээ нөөцлөөч.

    2023-12-13

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.