Хянган аймагт Хятадын хамгийн том салхин цахилгаан станц ашиглалтад орлоо
Анд нөхдийн мэдээ
2023-12-13
Өвөр Монголын Хянган аймагт өнгөрөгч ням гарагт жилд 10 тэрбум кВц эрчим хүч үйлдвэрлэх чадалтай салхин цахилгаан станц бүрэн ашиглалтад орлоо. Энэ нь Хятадын хуурай газар дээр одоогоор ашиглалтад орсон хамгийн том салхин цахилгаан станц болж байна. Тэгвэл уг байгууламжийг барих төслийг Хятадын Ерөнхий цөмийн эрчим хүчний корпораци хэрэгжүүлж буй бөгөөд энэ нь говийн бүсэд нарны болон салхин цахилгаан станцууд байгуулах өргөн цар хүрээтэй ажлын эхний багц болжээ. Ийнхүү салхин цахилгаан станцтай болсноор нүүрсний стандарт хэрэглээг 2.96 сая тонноор бууруулж, 8.02 сая тонн нүүрсхүчлийн давхар исэл үүсэхээс сэргийлэх юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.