Японы хамгийн өндөр настай иргэн өөд боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-12-13
Японы хамгийн өндөр настай иргэн Осака мужийн Кашивара хотын оршин суугч 116 настай Фүса Тацүми өчигдөр өөд болжээ. Тэрбээр 1907 оны дөрөвдүгээр сарын 25-нд төрсөн бөгөөд өнгөрөгч оны дөрөвдүгээр сард Фүкүока хотын оршин суугч 119 настай эмэгтэйг нас барахад тус улсад амьдарч буй хамгийн өндөр настай хүн болж байсан юм. Мөн тэр яг одоо эсэн мэнд амьдарч буй дэлхийн хамгийн өндөр настан болох Испанийн иргэн 116 настай Мариа Браниас Морерагаас ердөө нэг сараар дүү байжээ. М.Морера нь 1907 оны гуравдугаар сарын 4-нд төрсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.