Худал цуурхал тараасан лал шашинт сурагчдаасаа болж Францын хэсэг багш нар ажил хаяжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-13
Парис хотын нэгэн дунд сургуулийн багш хичээлийн цагаар Сэргэн мандалтын үеийн Италийн зураач Жузеппе Чезаригийн “Diana and Actaeon” хэмээх нүцгэн зураг үзүүлсэн гэх шалтгаанаар лалын шашинт сурагчид болон эцэг эхчүүд багшийн эсрэг худал цуурхал тарааж эсэргүүцлээ илэрхийлжээ. Үүнээс болж сургуулийн багш нар амь насанд нь аюул учирч байна гэж үзэн ажил хаялт зарласан тухай AFP мэдээлэв. Луврын музейд хадгалагдаж буй уг зураг нь Ромын домгийн бурхан Диана усанд орж буйг дүрсэлсэн байдаг бөгөөд энд эмэгтэй хүний нүцгэн биеийг дүрсэлсэн байдаг аж. Багш ийм бүтээл үзүүлэхэд зарим сурагчид шашин шүтлэгт харш хэмээн уг хичээлийг сонсохоос татгалзсан аж. Улмаар багшийг лалын шашинтнуудыг доромжилсон, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэллэг хэлсэн гэх худал цуурхал тараажээ. Удалгүй багшийн тухай энэ цуурхал олон нийтийн сүлжээгээр тарж, эцэг эхчүүд сургуульдаа гомдол гаргасан байна. Үүнээс болж багш нар ажил хаяж, сургууль түр зуур хаагдсан байна. Харин ихэнх сурагчид багшийгаа өмөөрч элдэв зүй бус явдал болоогүйг баталсан бөгөөд үүний мөрөөр Францын Боловсролын сайд Габриэль Атталь “Одоогийн нөхцөл байдалд буруутай сурагчдад сахилгын шийтгэл ногдуулна” гэж мэдэгдэв. Харин багш нар нь “Хохирол аль хэдийнэ гарсан” хэмээн гомдол гаргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Боль
Францууд хамгийн завхай зайдан улс. Лал битгий хэл хүүхдүүдэд ийм зураг үзүүлж үүнийгээ урлаг гэж гайхуулдаг энэ барууны гаж соёл Монголд минь битгий нэвтрээсэй.
2023-12-15
Хариулах (0) (2)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.