images

"Barbie” кино “Golden Globe” шагналд есөн төрөлд нэр дэвшжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-12


   Холливүүдийн 81 дэх удаагийн “Golden Globe” шагналд нэр дэвшсэн кино, жүжигчин, найруулагчдын бүрэн жагсаалтыг өнөөдөр зарлалаа. Энэ жил хамгийн их ашиг, орлого олсон “Barbie” кино тус шагналын хамгийн олон буюу есөн төрөлд нэр дэвшжээ. Мөн уг кинотой зэрэгцэн кино театруудын дэлгэцнээ гарсан “Oppenheimer” найман шагналд нэр дэвшсэн байна. Тус шагнал шилдэг найруулагч, дуу, телевизийн цуврал зэрэг нийт 27 төрөлд шилдгүүдийг шалгаруулдаг бөгөөд төрөл тус бүрд зургаан нэр дэвшигч өрсөлддөг билээ. Шагнал гардуулах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 7-нд болох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.