images

Дэлхийн ур чадварын тэмцээний токарийн төрөлд оролцох ялагч тодорлоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-12


   Монгол ур чадварын тэмцээний CNC токарийн төрөлд Барилгын политехник коллежийн А.Нямбаяр түрүүллээ. Тэрбээр сүүлийн шатанд Налайх дүүрэг дэх Политехник коллежийн оюутан Б.Эрдэнэбилэгтэй шалгарч өрсөлдсөн байна. Тус тэмцээн нийт гурван үе шаттайгаар “Эрдэнэт” үйлдвэрт явагдсан бөгөөд маргаашнаас эхлэн гурван хоногийн турш гагнуур, мужаан, сантехник, өрөг угсрагч, тогооч, цахилгаан, график дизайн зэрэг мэргэжлүүдийн сүүлийн шат явагдана. Монгол ур чадварын ялагч 2024 онд Франц улсад болох Дэлхийн ур чадварын 47 дахь тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.