images

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж “Гамлет” тоглов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-12


   Нэгдсэн үндэстний байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театраас У.Шекспирийн зохиол "Гамлет" жүжгийг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа сургалт, уншлага, тоглолт хэлбэрээр толилуулжээ. Тус жүжгийн Гамлетын дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Рагчаа, Офелиягийн дүрд "Театр-студи" ангийн жүжигчин Ц.Цэлмэг, Клавдий вангийн дүрд М.Түвшинхүү, Лаэртийн дүрд Б.Баттогтох, Гертрудагийн дүрд П.Оюунчимэг, болон бусад уран бүтээлчид, ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав нар ажиллажээ. Мөн жүжгийн найруулга, шийдэл нь харааны бэрхшээлтэй иргэддээ зориулсан дууны нэмэлт тайлбар, эффект ашигласнаараа онцлог байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.