Монгол цэргүүд Өмнөд Суданы 100 гаруй иргэнд анхан шатны тусламж үзүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-12-12
Монголын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн сард Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар ажиллагааны газар орныг зорьсон билээ. Энэ хугацаанд монгол алба хаагчид энгийн иргэд, НҮБ-ын ажилчдыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах болон энхийн гэрээний хэрэгжилтийг хангах арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа ажээ. Тухайлбал, цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүн 12 дугаар сарын 8-ны өдөр БНӨСУ-ын Норкур суурингийн 100 гаруй ард иргэдийг амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт хамруулан ахмад настнуудын даралт, зүрх судасны үйл ажиллагаанд хяналт тавьж, ил шарх нь идээлсэн эмчилгээ шаардлагатай зарим иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлжээ. Мөн үзлэгт хамрагдсан иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн талаар зөвлөмж, зөвлөгөөг өгч тус бүр 100 гаруй шүдний сойз, гар ариутгагчыг бэлэглэсэн байна.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.