Жүжигчин Сон Еэжин хувцсаа зарж орлогыг нь буяны үйлсэд хандивлана
Анд нөхдийн мэдээ
2023-12-12
Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийн нэг Сон Еэжин кинонд тоглохдоо өмсөж хэрэглэсэн хувцас, гоёл чимэглэлээ зарж хандив босгохоор болсноо “Instagram” хаягаараа дамжуулан өнөөдөр мэдээллээ. Тэрбээр анх удаагаа эд зүйлсээ зарж хандив босгох гэж буйгаа дурдсан бөгөөд энэ бүхэн өөрийнх нь санаачилга гэжээ. Ингээд эд зүйлсээ зарж босгосон мөнгөө сайн санааны тусламж болгон бусдад өгнө гэв. Мөн энэ тухай хэлсэн амнаасаа буцахгүй бөгөөд удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн байна. Сон Еэжин хамгийн сүүлд “Crash Landing On you”, “Thirty Nine”, “The Negotiation” зэрэг кинонуудад тоглосон юм. Жүжигчин бүсгүй 2020 онд цар тахлын эсрэг тэмцэхэд Засгийн газартаа зориулж 100 сая вон хандивлаж байв. Мөн 2022 онд улсдаа гарсан ойн түймрийн улмаас хохирогчдод зориулж нөхрийн хамтаар 200 сая вон хандивлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.