Орос, Беларусийн тамирчдыг Парисын Олимпод оролцохыг зөвшөөрөв
Анд нөхдийн мэдээ
2023-12-12
Олон улсын Олимпын хорооноос Орос, Беларусийн тамирчдыг 2024 оны Парисын Олимпод оролцохыг зөвшөөрлөө. Гэхдээ бие даасан, төвийг сахих үзэлтэй тамирчдыг оролцуулах бөгөөд багийн тэмцээнд оролцохыг хоригложээ. Улмаар төвийг сахих үзэлтэй тамирчдын баримтлах удирдамжийг гаргасан байна. Үүнд, төрийн далбаа мандуулж, дуулал эгшиглүүлэхгүй, Орос, Беларусийг илтгэх хувцас өмсөхгүй, өөр ямар нэг байдлаар улсаа илэрхийлэх, төлөөлөх зүйл ашиглаж болохгүй гэжээ. Мөн тус улсуудын төрийн өндөр албан тушаалтнуудыг Олимпын наадамд оролцохыг урихгүй юм. Гэвч Украины Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар энэ шийдвэрт таатай бус байгаагаа илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.