images

Бээжинд анхны цас оров

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-12


   Хятадын нийслэл Бээжинд өвлийн анхны цас ням гарагийн оройноос даваа гарагийн өглөө хүртэл лавсан орлоо. Цасны зузаан дунджаар 5.8 мм болж, зарим газартаа 10.2 мм хүрч, тэг хэмийн хүйтэнд замын цас мөстжээ. Иймд цаг уурын станцаас нь шар түвшний сэрэмжлүүлэг хүргэсэн байна. Тус улсад дөрвөн төрлийн анхааруулах систем байдаг бөгөөд хамгийн хүнд нөхцөлд улаан, түүний дараа улбар шар, шар, хөх түвшний сэрэмжлүүлгийг иргэддээ хүргэдэг байна. Ингэснээр Бээжингийн онгоцны буудалд буух 65 нислэгийг цуцалж, 180 чиглэлийн автобусыг түр зогсоож, галт тэрэгний хөдөлгөөнийг мөн саатуулжээ. Гэхдээ Хориотой хот зэрэг дурсгалт газрууд цасаар хучигдаж үзэмж сайхан болсныг жуулчид ихээр үзэж байгааг CGTN телевиз мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.