images

“Gemini” хиймэл оюун ухаан таны тухай бүхнийг мэднэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-11


   “Google” компани энэ сарын 13-нд хэрэглээнд оруулах “Gemini” хиймэл оюун ухаанаа хэрэглэгчийн хувийн асуултад ч торолгүй хариулдаг болгох "Ellmann" төсөл хэрэгжүүлэх гэж байна. Ингэхдээ таны гар утсан дээрээс зураг, хайлт гэх зэрэг бусад өгөгдлийг татаж яг "ChatGPT" шиг өөрийнхөө тухай асуусан таны асуултад хариу өгөх ажээ. Тухайлбал, таны сонирхол, худалдан авсан зүйлс, ажил, аяллын төлөвлөгөөг таны гар утсан дээрх скрийншот зурганд тулгуурлан тодорхойлно. CNBC телевизийн мэдээлснээр хэрэглэгч "Би гэрийн тэжээмэл амьтантай байсан уу?", "Миний дуртай хоол юу вэ?" гэх мэт асуулт асууж хариулт авах боломжтой аж. Иймд энэ төслөө "Google" компанийн удирдлагууд "Чиний амьдралын түүхийг хүүрнэгч" гэж тайлбарлажээ. Гэхдээ зурагнаас мэдээлэл бэлтгэхдээ “Google Photos” ашиглах эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч нэг тэрбум хэрэглэгчийн дөрвөн их наяд зураг, бичлэгийг хадгалж байгаа "Google Photos" хүмүүсийг царайгаар нь ангилан зураг, бичлэгийг нь хайх үйл явцыг хялбаршуулахдаа хиймэл оюун ухааныг ашигласаар иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.