images

Монголын чөлөөт бөхийн холбоо амжилттай барилдсан тамирчиддаа тус бүр 5 сая төгрөг олгов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-12-11


   Монголын Чөлөөт бөхийн холбоо өнгөрөгч долоо хоногт хуралдаж, холбооны дүрэм болон зарим дотоод асуудлуудаа хэлэлцжээ. Улмаар хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар Я.Содбаатарыг холбооны ерөнхийлөгчөөр томилов. Түүнчлэн 2023 онд амжилттай барилдсан тамирчид, дасгалжуулагч, арын албаныхныг шагнаж урамшуулсан байна. Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор П.Чулуунбаатар, Ц.Гантөгс нарыг, "Алтан гадас" одонгоор Д.Түвшинжаргал, Л.Энхбаяр, Ё.Батдархан нарыг, Биеийн тамир спортын улсын хорооны Хүндэт жуух бичгээр С.Мөнхдуулдахыг тус тус шагнасан бол 2023 онд амжилттай барилдсан тамирчдад тус бүр 5 сая төгрөг, тэдгээр тамирчдын анхны багш нарт нэг сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгожээ. Уг хурал 21 аймаг, 9 дүүргийн спорт хороод, клуб, их дээд болон дунд сургууль, ахмадууд, удирдах зөвлөл, дасгалжуулагч, шүүгчдийн зөвлөл, шигшээ багийн тамирчдийн төлөөлөл оролцсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.