Чингис хааныг Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд судална
Чихэнд чимэгтэй
2023-12-08
Монгол улсын Засгийн газар Их Британи улстай дипломат хамтын ажиллагааны хүрээндээ Чингис хааны өвийн талаар шинэ судалгааг эхлүүлэхээр болжээ. Энэ нь Монголын Эзэнт гүрний үеийг гүнзгийрүүлэн судлах, хоёр улсын эрдэм шинжилгээний харилцаа холбоог бэхжүүлэх зорилготой бөгөөд Соёлын сайд Ч.Номин энэхүү төслийг "Монголын эзэнт гүрний үеийн дэлхий дахинд үзүүлэх нөлөөллийн талаарх ойлголтыг бэхжүүлж, эрдэмтдийн хойч үеийг төлөвшүүлэхэд тусална" хэмээн ярьжээ. Мөн тэрбээр өнгөрсөн сард Их Британид айлчлах үеэр тус судалгааг хамтран хийх, Чингис хаан судлалын чиглэлээр судлаачдад олгодог грантыг шинээр бий болгохоор тохиролцсон юм. Энэ судалгаанд Кэмбрижийн их сургуулийн Монгол, Өвөр Ази судлалын эрдэмтэд оролцож, Монгол улсын Засгийн газраас судалгааны тэтгэлэг олгоно. Кэмбрижийн их сургууль нь Чингис хааны талаарх судалгааг тогтмол хийсний нэг нь 2023 онд эрхлэн хэвлүүлсэн “The Cambridge History of the Mongol Empire” нэртэй хоёр боть ном юм.
Эх сурвалж: ВВС
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.