“Google” компани дахин нэг хиймэл оюун ухааны платформ гаргана
Анд нөхдийн мэдээ
2023-12-07
“Google” компани ирэх лхагва гарагт буюу энэ сарын 13-нд хамгийн том, илүү их багтаамжтай хиймэл оюун ухааны “Gemini” платформыг хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна. “Gemini” нь ультра, про, нано гэсэн гурван хэмжээтэй бөгөөд ультра нь хамгийн том, чадамж ихтэй бол про нь өргөн хүрээний даалгаврыг гүйцэтгэх, нано нь гар утас, таблет дээр зарим даалгаврыг биелүүлэхэд зориулагджээ. Одоогоор тус компани “Gemini”-г “Google Cloud”-аар дамжуулан хэрэглэгчдэдээ өөрсдийн хэрэглээний программдаа ашиглах лиценз олгохоор төлөвлөж байна. Мөн өчигдрөөс эхлэн “Bard” чатбот нь “Gemini Pro”-г ашиглан ахисан түвшний чадваруудтай болов. Түүнчлэн он гаргаад “Gemini Ultra”-г ашиглан “Bard Advanced” болгон хөгжүүлэхээр болжээ. “Gemini” нь эх бичвэр, зураг, видео, аудио, код зэрэг бүх өгөгдөл дээр ажиллана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.