"Amazon" шинэ загварын AI чипээ танилцуулав
Анд нөхдийн мэдээ
2023-11-30
АНУ-ын Лас Вегас хотод болсон “Reinvent” бага хурлын үеэр “Amazon Web Service” компани хиймэл оюун ухааны моделиудыг ажиллуулах зориулалттай шинэ чипээ танилцуулжээ. Ингэхдээ хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд зориулсан “Trainium-2” чип болон “Graviton-4” процессорыг танилцуулсан байна. “Trainium-2” чип нь өмнөх загвараасаа дөрөв дахин сайн гүйцэтгэлтэй, хоёр дахин эрчим хүчний хэмнэлттэй байхаар бүтээгджээ. Харин “Graviton-4” процессор ерөнхий хэрэглээнд зориулагдсан ч бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлэх бөгөөд хиймэл оюун ухаан ашигладаг байгууллагуудын үүлэн технологийн зардлыг бууруулах аж. Мөн илүү их хэмжээний өгөгдөл боловсруулах, ажлын ачаалал хөнгөвчлөх, үр дүнд хүрэх хугацааг түргэсгэх, өмчийн зардлыг бууруулах ашиг тустай гэнэ. Энэхүү чипийг одоогоор зөвхөн "Nvidia" компанийн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэх боломжтой ажээ. Өнгөрсөн жил "ChapGPT" хэрэглээнд нэвтэрснээс хойш "Nvidia" компанийн бүтээгдэхүүний эрэлт эрс өсөж, нийлүүлэлт нь удааширснаар хөгжүүлэгчид бүтээгдэхүүнүүдээ шинэчлэх шаардлагатай тулгарсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.