images

НҮБ-ын цэргийн мэргэжилтнүүд монгол офицерүүдийг сургав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-30


   Нэгдсэн үндэстний байгууллагаас Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд Цэргийн штабын офицерийн  сургалтыг 17 өдрийн турш зохион байгууллаа. Монгол улсын Зэвсэгт хүчин, GPOI буюу "Дэлхийн энхийг сахиулах ажиллагааны санаачилга" хөтөлбөртэй хамтран явуулсан энэ сургалтад Балба, Индонез, Филиппиний цэргийн алба хаагчид оролцжээ. Харин манай улсаас 14 офицер, ахлагч, нийт 17 хүнтэй бие бүрэлдэхүүн хамрагдсаны дотор таван эмэгтэй цэргийн алба хаагч байсан байна. НҮБ энэхүү сургалтаар энхийг сахиулах ажиллагааны үүрэг, хариуцлага, бүтэц, ажиллагааны газар оронд цэргийн бүрэлдэхүүнийг байршуулах, төрөл бүрийн нэгжүүдтэй хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах, штабын өөр өөр нэгжид үүрэг гүйцэтгэх чадвар эзэмшүүлэхийг зорьсон байна. Иймд сургалт стратеги, оперативын түвшинд гурван үе шаттайгаар явагдаж, сүүлийн шатанд команд штабын бүлгийн сургууль хийж онолын мэдлэгийг дадлагаар баталгаажуулжээ. 

Эх сурвалж: "Соёмбо" сонин

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.