Монголын далбаатай 300 хөлөг онгоц далайд аялж байна
Чихэнд чимэгтэй
2023-11-30
Олон улсын далайн байгууллагын Ассамблейн 33 дахь удаагийн ээлжит чуулган Лондон хотноо болж байна. Тус байгууллага нь нийт 175 гишүүн оронтой бөгөөд чуулга уулзалт энэ сарын 27-ноос 12 дугаар сарын 6-ны хооронд болох юм. Чуулганд Монголын талаас тус байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Их Британид суугаа Монголын Элчин сайд Б.Энхсүх нар оролцож байна. Манай улс тус байгууллагад 1996 онд гишүүнээр элсэж 20 гаруй гэрээ, конвенцид нэгджээ. Ингэхдээ Далайд гарцгүй улсын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тунхаглалд нэгдэн орсон тул өдгөө Монголын далбаатай 300 гаруй хөлөг онгоц далайд зорчиж байгааг Б.Энхсүх мэдээлэв. Тус байгууллага хоёр жилд нэг удаа Лондон дахь төв салбартаа ийн чуулган зарлаж, хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, түүний төсөв санхүү, техникийн хамтын ажиллагаа, эрх зүйн орчны талаар хэлэлцэхийн хамт байгууллагынхаа зөвлөлийн гишүүдийг шинээр сонгодог байна. Сонирхуулахад, тус байгууллагын дэд ерөнхийлөгчөөр Бангладешийн төлөөлөгч Сайда Муна Таснимийг сонгосноор тус улсаас анх удаа ОУДБ-ын удирдах албан тушаалтан тодорчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.