images

Япон: Монгол жүжигчдийн тоглосон кино нэг дор зургаан шагнал хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-29


   Монгол, Японы жүжигчдийн хамтран тоглосон "Vivant" цуврал кино өнгөрөгч 7-9 дүгээр сард Японы TBS телевизээр гарч олны талархлыг хүлээсэн төдийгүй Монголын үзэгчдийн хүртээл болсон билээ. Тэгвэл уг кино өчигдөр Японы "The Television" сэтгүүлийн улирал тутмын "Drama academy awards” шалгаруулалтын зургаан төрөлд тэргүүлжээ. Тус цуврал "Шилдэг кино", "Шилдэг кино зохиол" гэсэн хоёр номинацид шалгарсан бол цувралын найруулагч Фүкүзава Кацүо "Шилдэг найруулагч", жүжигчин Сакаи Масато "Шилдэг эрэгтэй гол дүр", жүжигчин Абэ Хироши "Шилдэг эрэгтэй туслах дүр", жүжигчин Рёотаро Томисакаи "Тусгай шагнал"-ын эзэд болсон байна. "The Television" сэтгүүл нь 1994 оноос хойш жилд дөрвөн удаа буюу улирал бүр телевизийн олон ангит киног сэтгүүлийн уншигчид, шүүмжлэгчид, телевизийн сэтгүүлчдийн саналаар шалгаруулж ирсэн бөгөөд энэ нь 117 дахь удаагийн шалгаруулалт юм. "Vivant" киноны санаа одоогоос 3-4 жилийн өмнө яригдаж, зохиолыг гурван зохиолч жил гаруйн хугацаанд хамтран бичсэн байна. Японы TBS телевиз, Монголын “Номадиа пикчерз” компанитай хамтран киноны зарим үзэгдлийн зураг авалтыг манай улсад хоёр сар гаруйн хугацаанд хийсэн юм. Кинонд Монголоос Б.Барслхагва, Х.Цасчихэр, Г.Эрхэмбаяр, Х.Нандин-Эрдэнэ нарын жүжигчид тоглосон билээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.