Архангай аймаг ирэх онд 100 мянган жуулчин хүлээн авна
Чихэнд чимэгтэй
2023-11-29
Архангай аймаг ирэх онд зуун мянган жуулчин хүлээн авахаар төлөвлөжээ. Тус аймаг ирэх нэгдүгээр сараас эхлэн "Даарах завгүй Winterland" уриан дор "Дарвуулт чарганы спорт клубын нээлт", "Хангайн Хасар", "Жороо морины тааварт уралдаан", "Өвлийн гоёл", "Мөсөн ханаар авирах", "Сарлагийн баяр" зэрэг 10 гаруй өвлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн Монголын анхны "Өвсөн стадион" барихын зэрэгцээ өвлийн улиралд халдаг эко ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Аймгийн удирдлага энэ чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө өчигдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд танилцуулэх үеэр БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ "Орон нутагтаа зохион байгуулж буй аялал жуулчлалын арга хэмжээг яамнаас дэмжиж, салбарын уялдаа холбоог нэгтгэхэд анхаарч ажиллана. Аялал жуулчлалын салбараас ирэх эдийн засгийн үр өгөөжийг хүртэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд манлайлал үзүүлж буй нь сайшаалтай байна" хэмээгээд "Нэг жуулчин-нэг ямаа" төслийг сайжруулах, жуулчдад үнэн мэдээлэл өгөх, хүндрэл учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг зөвлөжээ.
Эх сурвалж: БОАЖЯ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.