images

Баянхонгорын байгаль хамгаалагчид Канадад туршлага судлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-29


   Баянхонгор аймгийн байгаль хамгаалагчид дэлхийн уул уурхай, байгаль орчны шилдэг төсөл хөтөлбөрүүдээс туршлага судалж, газар дээр нь очиж танилцахаар Канад улсыг зорьжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Эрдэнэ Ресурс” компани, Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран Улсын тусгай хамгаалалттай бүс нутгийн долоон байгаль хамгаалагчийг Канад улсын Онтарио мужид сургалтад хамруулсан байна. Үүнд Баянхонгор аймаг, Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагчдын төлөөлөл багтжээ. Байгаль хамгаалагчид хөтөлбөрийн эхний өдөр Канадын Садбери хотын Байгаль орчны яамны төлөөлөл, Лорентианы их сургуулийн профессор Петер болон “Living With Lakes Vale” төвийн төлөөллүүдтэй уулзаж, байгаль орчныг хамгаалах,  уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар туршлага судалсан байна. Садбери хот нь өнгөрсөн 50 жилийн хугацаанд нийт 10 сая мод тарьж хотын ногоон байгууламжийг бүрдүүлснээр уурхайн нөхөн сэргээлтийн жишиг хот болжээ. Монголын байгаль хамгаалагчид мөн уг хотод байдаг анхны зэс хайлуулах үйлдвэр болон үйлдвэрийн бүсийг нөхөн сэргээсэн газарт очиж үзсэн байна. Канад улс нь уул уурхай, ашигт малтмалын олборлолт, үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд хариуцлагатай уул уурхайн туршлагаар маш арвин юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.