Монгол бүсгүй Европын миссийн тэмцээнд дэд байранд шалгарчээ
Чихэнд чимэгтэй
2023-11-28
Монгол бүсгүй Б.Нинжин Итали улсад зохион байгуулагдсан “Miss Europe Continental-2023” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож дэд байранд шалгарлаа. 2019 оны Монгол туургатны гоо бүсгүйн тэмцээний "Фото мисс"-ээр шалгарч байсан тэрбээр энэ удаа дэлхийн 70 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдсөн байна. Түүний өмссөн даашинзуудыг "Tuvza Milan" компани урлажээ. Энэ жилийн тэргүүн байранд АНУ-ын гоо бүсгүй шалгарсан бол монгол бүсгүй түүний араас эрэмбэлэгдэж, гуравдугаар байранд Украин, дөрөвдүгээр байранд Орос, тавдугаар байранд Монакогийн гоо бүсгүй тус тус шалгарсан байна. Өнгөрсөн жил Италийн Миланд болсон "Miss Europe Continental" тэмцээнд манай улсаас загвар өмсөгч У.Лаура 55 орны мисстэй өрсөлдөж, "Шилдэг даашинз", "Шилдэг тайзны алхаа" номинацид түрүүлж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.