images

Монголын хилчид Зүүн Азийн муатай боксын аварга болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-28


   Зүүн Азийн аварга шалгаруулах муатай боксын тэмцээн энэ сарын 23-26-ны өдрүүдэд Хонконгод боллоо. Тус тэмцээнд манай улсын найман эрэгтэй, гурван эмэгтэй нийт 11 тамирчин, нэг шүүгч, хоёр дасгалжуулагчийн хамтаар оролцож хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэн багийн дүнгээр дэд байранд шалгарчээ. Үүний дотор Монголын багт хилчдийг төлөөлж Хилийн цэргийн 0132 дугаар ангийн ахлагч Б.Гансэлэм -57 кг жинд, 0303 дугаар ангийн ахлагч П.Еламан -71 кг-ийн жинд хүч сорьж, алт, мөнгөн медалийн эзэд болцгоожээ. Б.Гансэлэмийн тухайд сүүлийн шатандаа Хонконг болон Японы тамирчидтай тунаж ялснаар тэмцээний шилдэг тамирчны алтан цомыг хүртсэн байна. Мөн түүний төрсөн ах Б.Гантогтох 2019 онд уг тэмцээний 63.5 кг жинд түрүүлж, шилдэг тамирчнаар шалгарч байжээ. Харин ахлагч П.Еламан жиндээ мөнгөн медаль хүртсэн бөгөөд энэ хоёр тамирчин “Алтан шонхор” клубэд харьяалагдаж бэлтгэл сургуулилтаа базаадаг ажээ. Муатай бокс нь Тайландын үндэсний спортын нэгэн төрөл юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.