images

Монгол улс Канадын хамгийн том хотод консулын газартай боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-28


   Канадын хамгийн олон хүн амтай Торонто хотноо Монгол улсын Өргөмжит консулын газар албан ёсоор нээгдлээ. Тус хотод ажиллах Өргөмжит консулаар Браён Вилферт энэ оны долоодугаар сард томилогдож үүрэгт ажлаа хүлээж авсан билээ. Тэгвэл консулын газрын нээлтийн ёслолын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт болж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд оролцжээ. Нээлтэд Торонто дахь бусад орны Ерөнхий консулууд, Өргөмжит консулууд, бизнесийн төлөөлөгчид, монголчууд оролцсон бөгөөд ирсэн зочдын сонорыг морин хуур, монгол уртын дуу, хөөмий, магтаал зэргээр мялаасан байна. Канадад Монголын 2300 орчим иргэн амьдардаг бөгөөд тэдний дийлэнх нь Оттава, Торонто, Монреаль, Калгари, Ванкүвэр зэрэг томоохон хотуудад оршин суудаг ажээ. Тэгвэл одоо тус улсад Онтарио, Квэбэк, Альберта, Бритиш Колумб мужуудад Монгол улсын Өргөмжит консул ажиллаж байна. Энэ жил Монгол, Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа юм. 

Гэрэл зургийн эх сурвалж: Гадаад харилцааны яам.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.