Монголын эмэгтэй хөлбөмбөгчид Хойд Солонгосын багтай тоглоно
Чихэнд чимэгтэй
2023-11-28
Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд Макао болон БНХАУ-ын Жухай хотуудад болно. Энэ сарын 30-наас ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд долоон орны баг өрсөлдөж нэг нь шигшээ шатанд оролцох эрхтэй болох юм. Тэмцээний "А" хэсэгт Хонконг, Хойд Солонгос, Хойд Марианы арлуудын багтай өрсөлдөх Монголын шигшээ баг өчигдөр эх орноосоо мордлоо. Манай баг хэсгийн эхний тоглолтоо 30-ны өдрийн 13 цагт Хойд Марианы аралын шигшээ багтай хийх хуваарьтай. Тус багтай анх манай охид 2018 онд Монголд болсон тэмцээнд 3-2 харьцаатай хожсон юм. Түүнчлэн манай охид 12 дугаар сарын 2-ны 16 цагт Хойд Солонгосын багтай тоглох бол 4-ний өдрийн 13 цагт Хонконгийн багтай тоглох ажээ. Зүүн Азийн Хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн ирэх онд Өмнөд Солонгос улсад болно.
Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн холбоо
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.