images

Азийн хөгжлийн банк “Говь” компанид 30 сая ам.долларын зээл олгожээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-27


   Монгол ноолуур нь дээд зэрэглэлийн хувцас үйлдвэрлэхэд ашигладаг нэг гол түүхий эд бөгөөд манай гурав дахь том экспортын бүтээгдэхүүн билээ. Тэгвэл Монголын ноос ноолуурын үйлдвэрлэгч “Говь” компанид Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.долларын зээл олгожээ. Уг хөрөнгийг малчдаас түүхий эд худалдан авах, Улаанбаатар хотын ойролцоо ноос, ноолуур боловсруулах шинэ үйлдвэр барихад зарцуулах талаар “Global Trade Review” сайт мэдээллээ. Тус сайтад мэдээлснээр, энэхүү зээл нь 1200 орчим малчдыг найдвартай орлоготой болгох, бэлчээр, экологийн менежмэнтийг дэмжих замаар ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахад тус дөхөм болно гэж АХБ үзэж байгаа ажээ. "Говь" компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан энэ талаар ярихдаа "Манай компани АХБ-тай хамтарч ажилласнаар нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэж, улсын эдийн засагт орж ирэх валютын хэмжээ, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэсэн байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.