Монгол сурагчид Хятад сонгодог зохиолоос уран уншиж уралдав
Чихэнд чимэгтэй
2023-11-27
Хятадын сонгодог зохиол уран уншлагын 12 дахь удаагийн уралдаан энэ сарын 24-ний өдөр Монголын ерөнхий боловсролын сургуулиудын дунд ангийн сурагчдын дунд болж өндөрлөлөө. Тус уралдааныг БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачилж, МУИС-ийн Күнзийн институттэй хамтран жил бүрийн 11 дүгээр сард зохион байгуулж иржээ. Энэ удаагийн уралдааны тэргүүн байранд “Хишиг” хятад хэлний бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Батзориг "Рэн Аньд бичсэн захидал" шүлгээр шалгарчээ. Харин тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Э.Энхмэнд, 10 дүгээр ангийн сурагч С.Төгөлдөр нар гуравдугаар байранд тус тус шалгарсан байна. Мөн Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн сурагчид оролцсоны дундаас зургаадугаар ангийн сурагч Ө.Гүнбилэг гуравдугаар байрын шагнал хүртжээ. Түүнчлэн шилдэг сургуулиар “Хишиг” хятад хэлний бүрэн дунд сургууль хоёр дахь удаагаа тодорсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.