ЦЕГ: Таван эмэгтэй хурандаа цол хүртэв
Чихэнд чимэгтэй
2023-11-27
Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтнуудад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт боллоо. Энэ өдөр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад үр бүтээлтэй ажиллаж буй ЦЕГ-ын таван эмэгтэй алба хаагчид хурандаа цол олгожээ. Тухайлбал, ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын ахлах байцаагч Ц.Наранцацрал, Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Тунгалаг, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Болормаа, Захиргааны удирдлагын газрын дарга А.Мөнхцэцэг, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Туяацэцэг нар хурандаа цол хүртсэн байна. Мөн энэ өдөр Цагдаагийн ерөнхий газарт ажилладаг ихэр алба хаагчид болох Замын хөдөлгөөний зохицуулагч Б.Батсайхан, хэсгийн байцаагч Б.Болдсайхан нар офицерын бүрэлдэхүүнд орж, дэслэгч цолтой болжээ. Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж буйгаар нийт 772 алба хаагчид цол зэрэг олгосны 17-д нь цагдаагийн хурандаа, 41-д нь дэд хурандаа, 54-т нь хошууч, 123-т нь ахмад, 355-д нь ахлах дэслэгч, 177-д нь дэслэгч, тавд нь сургагч ахлагч цол олгосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.