Төгсөх ангийн сурагчдын хийсэн ааруул хатаагч шилдэг бүтээлээр шалгарчээ
Чихэнд чимэгтэй
2023-11-24
Хими, энх тайвны салбарын Нобелийн шагналтан АНУ-ын эрдэмтэн Лиус Полингийн нэрэмжит шинжлэх ухааны бүтээлийн уралдаан монгол хүүхдүүдийн дунд болж өндөрлөлөө. Энэ уралдаанд Улаанбаатар хот болон Хөвсгөл, Дорноговь, Хэнтий, Увс аймгийн 5-12 дугаар ангийн сурагчид оролцож, өөрсдийн гэртээ туршиж хийсэн шинэлэг, сонирхолтой бүтээлүүдээ сойжээ. Уралдаанд нийт 195 баг 200 гаруй бүтээлээ ирүүлж, түүнээс нь зохион байгуулагчид нас насны ангилалд шилдэг бүтээлүүдийг тодруулсан байна. Улмаар өнгөрөгч долоо хоногт сурагчдын бүтээлийг танилцуулах арга хэмжээ болж 1000 гаруй хүн ирж үзжээ. Ингээд насны ангилал тус бүрийн тэргүүн байранд “Оном” сургуулийн тавдугаар ангийн сурагчдын “Амьтны толгой” бүтээл, “Oyut Stem” төвийн зургаадугаар ангийн сурагчдын хаягдал цаасыг дахин боловсруулах бүтээл, “Монгол Од” сургуулийн долоодугаар ангийн сурагчдын “Цахилгаан” бүтээл, 109 дүгээр сургуулийн наймдугаар ангийн сурагчдын “ReECO” бүтээл, “Шинэ үе” сургуулийн есдүгээр ангийн сурагчдын “Сэлбэ голын усны чанарыг биологийн аргаар үнэлэх” бүтээл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 дугаар ангийн сурагчдын "Шимт ундаа” бүтээл, “Монгол тэмүүлэл” сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдын “Цардуул болон целлюлозоор хийсэн био пластик” бүтээл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 12 дугаар ангийн сурагчдын “Ухаалаг аруул хатаагч” бүтээл тус тус шалгарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.