images

Токиогийн "Их дуулга" тэмцээн эхлэхэд долоо хоног үлдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-24


  2023 оны сүүлийн "Их дуулга" тэмцээн эхлэхэд долоо хоног үлдлээ. Токио хотод болох тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн тамирчид энэ сарын 11-нээс Японы "Кокүшикан", "Нихон" их сургуульд бэлтгэлд хамрагдаж, өнгөрсөн лхагва гарагт дуусгасан байна. Үргэлжлүүлээд манай жүдочид "Токай" их сургуульд бэлтгэл хийж байгаа ажээ. Монгол улсын 21 жүдоч шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор тус тэмцээнд өрсөлдөнө. Хамтарсан бэлтгэлийн туршид манай тамирчдад Токүшима дах Монгол улсын өргөмжит консул Каваүчи Широ санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бол тус тэмцээнд бүтэн багаараа оролцоход “Монос Фарм Трейд” болон “Макс групп” компани дэмжиж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.