images

Дарханы хүүхдүүд Хятадад болсон таэквондогийн тэмцээнээс медаль хүртжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-23


   Таэквондогийн олон улсын цуврал тэмцээн БНХАУ-ын Эрээн болон Датун хотуудад болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон монгол хүүхдүүд хэд хэдэн төрөлд медаль хүртэж, амжилттай оролцсоны дотор Дархан-Уул аймгийн сурагчид байв. Тухайлбал, Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн гуравдугаар ангийн сурагч Э.Хүслэн бага насны ангилалд гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл нийт долоон медаль хүртсэн байна. Мөн тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Түвшинбаяр нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ. Б.Түвшинбаяр нь таэквондогийн хар бүстэй тамирчин юм.

Эх сурвалж: DBS TV

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.