“Монгол хаан” жүжигт дэлхийн 200 хэвлэл шүүмж бичнэ
Чихэнд чимэгтэй
2023-11-23
Лондоны "Coliseum" театрт тоглож буй “Монгол хаан” жүжгийг дэлхийн хэвлэл мэдээллийн 200 гаруй байгууллагын сэтгүүлчид шүүмж бичихээр ирж үзсэнийг жүжгийн ерөнхий прдюсер, жүжигчин А.Баярцэцэг Фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ. Тэдний бичсэн шүүмж эхнээсээ тухайн хэвлэлдээ гарч эхэлсэн нь энэ өдрүүдэд монголчуудын хүртээл болж байна. Сэтгүүлчид зөвхөн урлагийн стандарт талаас нь шүүмж бичжээ. Тухайлбал, тус жүжигт таваас дөрвөн од өгсөн “The Guardian” сонинд “Зарим талаараа Монголын түүх соёлын "Гладиатор" хувилбар шиг” гэжээ. Харин таваас гурван одоор үнэлсэн “London Theatre 1” шүүмждээ ““Монгол хаан”-ыг хөгжимт бүжгэн жүжиг гэж хэлэх боломжгүй” гэжээ. Учир нь, хөгжимт театрынх мэт дэглэлттэй ч ямар ч дуулалт байхгүй гэсэн байна. Мөн “Үе үе хутга, сэлэм гарч ирдэг нь Шекспирийн эмгэнэлт жүжгийн үйл явдал уран бүтээлд нөлөөлсөн болов уу гэмээр” гэжээ. Гэхдээ хэвлэлүүд бүгд өнгөрөгч есдүгээр сард Хятадын эрх баригчдын нөлөөгөөр Хөххотод энэ жүжгийг тоглож чадаагүй тухай бичсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.