Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг эмчлэх багажтай болжээ
Чихэнд чимэгтэй
2023-11-23
Дорноговь, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг эмчлэх суурь багажтай болсноор энэ төрлийн мэс засал эмчилгээг хийж эхэллээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд энэхүү мэс заслыг орон нутагт зургаа дахь жилдээ хийж, эх орондоо нутагшуулсан байна. Мөн өнгөрсөн хугацаанд 18 аймагт алсын дуудлагаар очиж яаралтай мэс засал хийснээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг ажлын байран дээр нь зохион байгуулж, үзлэг оношилгоо болон мэс засал эмчилгээг хамтран хийж байгаа ажээ. Цаашид энэ төрлийн эмчилгээг бусад аймагт нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулахад ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд анхаарч, томоохон ажлуудыг төлөвлөсөн гэдгийг албаны эх сурвалж мэдээлжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: ГССҮТ
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.