images

Шведэд монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээгдэв


   Монголын Соёл, яруу найргийн академи болон Шведийн “Рамус” хэвлэлийн газар хамтран зохион байгуулж буй “Mongolian Calligraphy” уран бичлэгийн үзэсгэлэн Швед улсын Малмо хотын галерейд өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд Чингис хаан одонт, МУСГЗ, зохиолч Гомбожавын Мэнд-Ооёо, каллиграфийн мастер Т.Жамъянсүрэн, Ц.Тамир, эх хэл бичиг судлаач, каллиграфч Б.Алтантуяа, Монгол улсын соёлын элч Б.Ариунболд нарын уран бүтээл дэлгэгдсэн байна. Үзэсгэлэн 12 дугаар сарын 27 хүртэл ажиллах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.