images

Швейцарын иргэн монгол гэрийг Хойд Америкийн зах зээлд борлуулж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-23


   Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд хоёр улсын хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөллүүдтэй уулзалт хийсэн билээ. Энэ уулзалтад "Groovy Yurts" компанийн захирал И.Балленеггер оролцож, монголчуудын уламжлалт ахуй амьдралаас үүдэлтэй монгол гэрийг хэрхэн олон улсын зах зээлд борлуулдаг тухайгаа ярьсан байна. Мөн тэрбээр энэ сарын 20-нд Канад улсад суугаа Монголын Элчин сайдын яаманд зочилж, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Канадын Онтарио мужийн Александриа хотод төвтэй "Groovy Yurts" компани нь 20 жил үйл ажиллагаа явуулжээ. И.Балленеггер нь “Groovy Yurts” компаниас гадна “The Grand Puba” компанийг үндэслэсэн билээ. Тэрбээр 2003 онд олон улсын “Globetrucker” буяны байгууллагаас Монгол улсад сайн дурын хөтөлбөрийн хүрээнд хичээлийн хэрэгсэл хүргэж ирж байв. Улмаар буцахдаа хоосон машиндаа хэдэн монгол гэр ачаад явжээ. Ингээд “Groovy Yurts” компанийг байгуулж, Хойд Америкийн зах зээлд монгол гэр нийлүүлэх бизнесийн эхлэл нь тавигдсан байна. Одоо тус компани монгол, гадаад нийлсэн 13 ажилчинтай бөгөөд жил бүр 100 мянган км-ээс дээш замыг туулан хүргэлт хийж, зарагдсан гэр бүрийнхээ тоогоор 25 мод тарьдаг мод үржүүлгийн газар нээжээ. Тус компанийн Монгол дахь үйлдвэрлэлийг ах, дүү 11-үүлээ Батаагийн гэр бүл хариуцан явуулдаг байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.