Байгаль хамгаалагчид Төрийн ордонд чуулна
Чихэнд чимэгтэй
2023-11-22
Өнгөрсөн оны гуравдугаар сард болсон Байгаль хамгаалагчдын анхдугаар чуулганд 356 байгаль хамгаалагч оролцож, өөрсдийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны асуудлыг хөндөж, хөгжлийн хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэхээр болсон юм. Тэгвэл энэ удаагийн чуулган 11 дүгээр сарын 25-нд Төрийн ордны "Их Монгол" танхимд болохоор товлогджээ. Чуулганд 21 аймаг, нийслэл, улсын тусгай хамгаалалттай газруудын 500 байгаль хамгаалагч оролцохоор мэдүүлсэн бөгөөд анхны чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэж, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлох аж. Мөн өнгөрсөн жилийн чуулганаас боловсруулсан хөгжлийн хөтөлбөр буюу цалин, зэрэг дэв, ажлын байрны эрсдэлийг бууруулах, байгаль хамгаалагчдын нэр хүндийг нэмэгдүүлэх, ажлын байрны нөхцлийг сайжруулах ажлууд одоо ч гэсэн үргэлжилж байгааг БОАЖЯ-наас мэдээллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.