Газрын ховор металлын судалгааны төв байгуулах ажил эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-11-22
БНСУ-ын Засгийн газрын 9.7 тэрбум воны буцалтгүй тусламжаар Монгол улсад газрын ховор металлын судалгааны төв байгуулах ажил эхэллээ. Энэ сарын 20-ны өдөр БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд И Ху Хёнь тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол улсын Засгийн газар болон салбарын төлөөлөгчид хүлээн авч, хамтарсан хорооны анхны хурлыг зохион байгуулж, судалгааны төв байгуулах байршил дээр очиж, төслийг албан ёсоор эхлүүлсэн байна. Тус төвийг Солонгосын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/ гардаж байгуулахаар сонгогдсон бөгөөд төсөл таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Судалгааны төв байгуулснаар манай улсад газрын ховор элемент, ховор металлын чиглэлээр хамтарсан судалгаа явуулж, хайх, ашиглах, боловсруулах шийдэл, экспортын чиглэлийг тодорхойлж, энэ төрлийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн олон улсад өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард Өмнөд Солонгост хийсэн албан ёсны айлчлалын үеэр газрын ховор металл нийлүүлэх сүлжээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар энэхүү ажлын эхлэл тавигдсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.