images

“Nike”-ийн маркетингийн захирал 58 насандаа тэтгэвэрт гарна

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-11-16


   Спорт хувцас, гутлаараа дэлхийд алдартай Америкийн “Nike” компанийн маркетингийн захирал Дирк Ян ван Хамерен 58 насандаа тэтгэвэртээ гарахаар болжээ. Тэрбээр компанидаа нийт 31 жил, маркетингийн захирлаар таван жил ажилласан бөгөөд энэ оны сүүлээр ажлаа хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна. Харин түүний ажлыг "Nike"-ийн Хойд Америк дахь эмэгтэйчүүдийн спорт хувцасны дэлгүүрийн маркетингийн даргаар ажиллаж байсан Николь Хаббард Грэм заламжлан авч явахаар болсон байна. Ван Хамерен нь дугуйн спортоор хичээллэдэг төдийгүй 1992, 1996 оны зуны Олимпийн наадамд оролцож байсан тамирчин юм. “Nike” компанийн удирдлагууд “Түүний манлайлал, ур чадвар нь гучин жилийн турш бизнесийг маань хөгжүүлж, дэлхийн түвшний маркетингийн багийг бүрдүүлсэнхэмээн мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.