НҮБ-ын хандивын үзэсгэлэнд монголчууд үндэсний хоолоо танилцуулав
Чихэнд чимэгтэй
2023-11-15
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбооны “Bazaar 2023” хандивын үзэсгэлэн худалдаа 11 дүгээр сарын 14-нд "Хүүхдийн төлөө нэгдье" уриан дор НҮБ-ын Женев дэх төвд боллоо. Энэ хандивын үзэсгэлэн худалдаанд 70 гаруй орны дипломат төлөөлөгчийн газар өөр өөрийн орны хоол хүнс, бусад бүтээгдэхүүнийг танилцуулж, худалдаалсны дотор Монгол улсаас НҮБ-ын Женев дэх төвд суугаа Байнгын төлөөлөгчийн газрынхан оролцжээ. Ингэхдээ тус хотод үйл ажиллагаа эрхэлдэг Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран үндэсний хоол, ноос ноолууран бүтээгдэхүүн, гар урлалын бүтээлээ дэлгэсэн байна. Энэ хандивын худалдаанаас олсон орлогыг хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан төсөл хэрэгжүүлэхэд зарцуулах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.