images

ДАШТ-д оролцох пара волейболчдын замын зардлыг улсаас гаргана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-09


   Монголын эмэгтэй пара волейболчид энэ сарын 11-18-ны өдрүүдэд болох ДАШТ-д оролцохоор өнөөдөр Египетын Каир хотыг зорьж байна. Тэд өнгөрсөн сард Ханжөүд болсон Азийн IV Пара наадамд 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцож тавдугаар байранд шалгарсан билээ. Хамгийн анх 2003 онд манай улсын пара волейболын эмэгтэй баг тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан бол энэ удаагийнх хоёр дахь нь болж байна. Энэ ДАШТ-д нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох бөгөөд нийт тамирчдын тэмцээний зардал 42 сая гаруй төгрөгийг ард түмнээс хандивлахыг хүсэж байв. Тэгвэл Биеийн тамир, спортын улсын хорооноос тамирчдын ирж, очих зардлыг бүрэн хариуцахаар шийдвэрлэжээ. Сонирхуулахад, манай оронд 1991 онд Монголын суугаа волейболын холбоо байгуулагдаж тусгай хэрэгцээт иргэд волейболын спортоор хичээллэх болжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.