images

Хятадын CHN групптэй 20 орны 44 компани гэрээ байгуулсны нэг нь Монголын компани болов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-11-08


   Шанхай хотноо болж буй зургаа дахь удаагийн Хятадын олон улсын импортын үзэсгэлэнд Монголын ноос ноолуур, хүнс, шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд оролцож байна. Манай улс 136 м.кв талбайд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ танилцуулан хоёр дахь жилдээ энэ үзэсгэлэнд оролцож байгаа юм. Энэ удаагийн үзэсгэлэнд 128 улсын 3400 гаруй компани оролцон бүтээгдэхүүнээ танилцуулж буй бөгөөд одоогийн байдлаар оролцогч байгууллагууд 10 тэрбум долларын гэрээ, хэлэлцээ байгуулжээ. Тэгвэл үзэсгэлэнгийн эхний өдөр буюу 11 дүгээр сарын 5-нд Хятадын CHN эрчим хүчний хөрөнгө оруулалтын групптэй 20 орны 44 компани 2.64 тэрбум долларын гэрээ байгуулсанд Монгол, Швейцар, Индонез, Герман, АНУ-ын компаниуд байсныг "Global Times" сонин мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.