86 настай судлаач Үндэсний музейд чулууны үзэсгэлэн гаргажээ
Чихэнд чимэгтэй
2023-11-08
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржав Үндэсний музейд “Чулууны хээ” үзэсгэлэнгийнхээ ес дэхийг гаргалаа. Тэрбээр элдэв чулуун дээрх байгалийн хээг гоо сайхан талаас нь олонд нийтэд хүргэхээр "Чулууны хээ" үзэсгэлэнг 1994 онд анх гаргасан юм. Хамгийн сүүлд тэрбээр 2021 онд найм дахь үзэсгэлэнгээ Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнт уулын чулуужсан ойгоос түүсэн чулуунуудаар гаргаж байв. Эдүгээ 86 настай ахмад судлаач тэрбээр 10-ны өдөр хүртэл үргэлжлэх энэ удаагийн үзэсгэлэндээ мана, гартаам, чүнчигноров, гэрэлтчимэд, оюу зэрэг үнэт, занар, зануул, нангис, цахиур, бөсөл, гиван, гантиг, шохойн жонш зэрэг тунамал, бялхмал, хувирмал 300 орчим чулуу тавьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.