Г.Баярхүү Азийн боксын холбооны сарын шилдэг тулаанчид нэр дэвшжээ
Чихэнд чимэгтэй
2023-11-08
Азийн боксын холбооноос энэ сарын 6-ны өдөр Монголын боксын тамирчин ОУХМ Г.Баярхүүг WBA Aзийн супер хөнгөн жингийн аварга болсон талаар албан ёсны хуудаснаа нийтэлжээ. Мэргэжлийн боксын WBA, WBO холбоодын бүсийг авах зорилго тавьж Өмнөд Солонгосын мэргэжлийн боксын холбоотой гэрээ байгуулан хилийн чанадыг зорьсон түүний хувьд "Samsung Boxing Club"-ын тулаанч болсон билээ. Тэрбээр WBA Азийн аваргын бүсний төлөө 10 дугаар сарын 14-ний өдөр 10 дахь тулаанаа хийж аваргын болзол хангасан юм. Мөн WBA Азийн боксын холбооны сарын шилдэг тулаанчид нэр дэвшжээ. Өмнө нь манай улсын шилдэг тулаанчид болох Д.Лхагваа, Баяртогтох нар дээрх WBA, WBO холбоонд тулалдаж тив, дэлхийн аварга болж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.