“IHC Esport” баг Ази, Номхон далайн хамгийн том цахим спортын тэмцээнд оролцохоор шалгарав
Чихэнд чимэгтэй
2023-11-08
Ази, Номхон далайн орнуудын цахим спорт сонирхогчдын хамгийн том тэмцээнд оролцох багийн Монгол дахь шалгаруулалт энэ сарын 2-4-ний өдрүүдэд болж өндөрлөв. Шалгаруулалтад Монголын 32 баг цахимаар оролцон өрсөлдөж дөрвөн баг финалд үлдсэнээр ялагчаар “IHC Esports” баг тодорчээ. Улмаар шалгарсан багт 4000 долларын мөнгөн шагнал болон Филиппин улсад болох “Predator League-2024” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг олгосон байна. Харин хоёрдугаар байранд шалгарсан “Team Tough” баг 2000 доллар, гуравдугаар байранд шалгарсан “UB Warriors” 1000 доллароор тус тус шагнуулжээ. “Predator League-2024” тэмцээн ирэх оны нэгдүгээр сард Филиппин улсад болно. Тус тэмцээнд Ази, Номхон далайн орнуудын шилдэг багууд Dota2, Volarant төрлөөр оролцож, 400 мянган долларын шагналын төлөө өрсөлдөх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.