images

Б.Шаравын нэрэмжит уралдаанд 120 гаруй уран бүтээлч бүртгүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-08


   Хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдаан гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Тус уралдааныг хөгжмийн зохиолч Б.Шарав 2012 онд санаачилсан бөгөөд анхны уралдаанд Монгол, Япон, Орос, Хятад улсын 80 гаруй, 2016 онд 92 уран бүтээлч оролцож байсан бол энэ жил мөн Монгол болон Орос, Хятад улсаас нийт 120 гаруй уран бүтээлч бүртгүүлжээ. Энэхүү уралдаан нь Б.Шаравын туурвисан зохиол бүтээл болон орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой юм. Уралдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Монгол улсын консерваторийн концертын танхимд болох бөгөөд шалгаруулалт 11 сарын 08-наас 12-ны өдрүүдэд явагдана. Харин шагналтнуудын нэгдсэн хүндэтгэлийн тоглолт 11 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.