images

Монголын тэргүүлэх компаниуд Хэнтий аймгийг зүглэж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-07


   Хэнтий аймгийн ЗДТГ-аас өнгөрсөн долоо хоногт томоохон бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг орон нутагтаа урьж, чуулган зохион байгууллаа. Тэд энэ үеэрээ ирсэн зочдод орон нутагтаа бизнес эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх боломж, аймгийнхаа онцлог давуу талуудыг танилцуулж, найман компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Тухайлбал, чуулганы үеэр “Говь” компани 100-120 ажилтантай анхны орон нутаг дахь салбар үйлдвэрээ Хэнтий аймагт нээсэн бол "Хаан банк"-наас 20 айлыг ипотекийн зээлд хамруулж, эхний хоёр өрхөд батламж гардуулж өгчээ. Улмаар үүрэн холбооны "GMobile" компани дуудлага хүлээн авах төвөө нээж, эхний ээлжид 15-20 хүнийг ажлын байраар хангасан байна. Бүтээн байгуулалтын тухайд, олон улсын стандартад нийцсэн эко жуулчны баазыг Дадал суманд байгуулах, аймагтаа 250 айлын орон сууц барих, газар тариалан-мал аж ахуй хосолсон хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийг нутагшуулахаар гурван компанитай хамтарч ажиллахаар болжээ. Харин аймгийн хөгжлийн бодлогыг дэмжих сургалт, судалгаа, инновацын чиглэлээр ШУТИС-тай, хөдөө аж ахуйн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, технологи хөгжүүлэлт, орон нутагт инновацыг бий болгоход ХААИС-тай хамтран ажиллахаар болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.