Монголын шилдэг байгалийн гэрэл зургаар "Адуучин" зураг шалгарав
Чихэнд чимэгтэй
2023-11-07
Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгээс гэрэл зургийн олон улсын уралдааныг амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ. Гэрэл зурагчид тус уралдаанд Монгол орны байгалийн өвөрмөц өнгө төрх, аж ахуй, ан амьтдыг харуулсан бүтээлээ сойжээ. Үүнээс олон улсын болон Монголын долоон хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг төрөл тус бүрд шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд "Гран при" шагналтнаар "Адуучин" зургаараа гэрэл зурагчин Г.Ган-Өлзий шалгарчээ. Харин тусгай байрын шагналд "Өвлийн оторчид нутаг буцав" зургаараа гэрэл зурагчин П.Баттулга шалгарсан байна. Уралдаан "Үзэсгэлэнт байгаль", "Агаарын", "Монгол ахуй", "Зэрлэг амьтан" гэсэн төрлүүдээр явагдаж, "Гран при" 10 сая, тэргүүн байр 5 сая, хоёрдугаар байр 3 сая, гуравдугаар байр 2 сая төгрөгөөр тус тус шагнуулсан бол, тусгай байрын эзэн ивээн тэтгэгчийн шагнал хүртсэн байна. Мөн уралдаанаас шалгарсан шилдэг гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 10-ны өдрийн 18 цагт "Blue Mon Art Gallery"-д гаргахаар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.