images

Анжелина Жоли Унгар руу нүүжээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-11-07


   Холливүүдийн алдарт жүжигчин Анжелина Жоли 10 дугаар сарын сүүлээр Унгар улсыг зорьжээ. Тэрбээр гурван сарын хугацааг Унгарын нийслэл Будапештад өнгөрүүлж, дуурийн алдарт дуучин Мариа Калласын тухай "Maria" кинонд тоглох юм. Жүжигчин бүсгүй одоогоор кино зураг авах Унгарын түүхэн дурсгалт газруудтай танилцаж яваа бөгөөд энэ сарын 4-ний өдөр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй дуурийн театруудын нэг гэгддэг Унгарын дуурийн театрт зочилжээ. Өдгөө 48 настай тэрбээр өмнө нь хуучин нөхөр Брэд Питтийн хамт ирж "In the Land of Blood and Honey" кинонд зургаа авахуулсан юм.

   Мария Каллас бол 20 дугаар зууны хамгийн нөлөө бүхий дуурийн дуучдын нэг бөгөөд грек гаралтай, АНУ-ын иргэн байв. Тэрбээр олон сонгодог дуурь, алдартай хөгжмийн зохиолчдын бүтээл, хөгжимт драмын жүжгүүдэд хүртэл дуулсан юм. Түүнийг тухайн үед "La Divina" буюу "Тэнгэрлэг" хэмээн өргөмжилдөг байжээ. Нэмж дурдахад, Унгар улс гадаадын кино уран бүтээлчдийг сүүлийн үед ихээр татах болж, олон улсын алдартай киноны зураг авалтуудыг нутагтаа хийлгэжээ. Тухайлбал, Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Дэпп одоо Будапешт хотод нэгэн алдарт зураачийн тухай шинэ кинонд тоглож байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.