images

Иргэд Урт цагааныг цэцэрлэгт хүрээлэн болгох санал өгчээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-11-07


   Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж тухайн газарт нь юу байгуулах талаар 11 дүгээр сарын 3-10-ны хооронд иргэдээс санал асуулга авч байна. Тус газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж шинэ барилга барих сонголтууд байгаа бөгөөд өчигдрийн буюу даваа гарагийн байдлаар нийт 2777 хүн саналаа өгчээ. Тэдний 2658 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж өөр барилга барих санал өгсөн аж. Одоогийн Урт цагааны хуучин барилга нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн ослын үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй талаар 2011-2019 онд нийтдээ найман удаагийн дүгнэлт гарчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    zochin

    yaj sanalaa uguhiig n bas oruulj boloh u?

    2023-11-08

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.