images

Хятадын шинжлэх ухаан, технологийн паркт Монголын гарааны компаниудыг бойжуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-11-06


   Бээжин хотноо болж буй Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны анхдугаар хуралд дэлхийн 70 гаруй орны Шинжлэх ухааны сайд нар болон төлөөлөгчид оролцож байна. Тус хурлын үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Хятадын Шинжлэх ухаан, технологийн сайд Юен Хэжүнтэй уулзаж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичгийн хүрээнд хоёр орны хамтарсан лаборатори, шинжлэх ухааны паркийг Монгол улсад байгуулах, дээд боловсролын байгууллагуудыг хамтарч ажиллахад гүүр болох, хоёр орны судалгааны төсөл, хөтөлбөрийн тоо, санхүүжилтийг нэмэх зэрэг хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр тогтов. Мөн Хятадын төрийн өмчит байгууллагуудыг түшиглэсэн шинжлэх ухаан, технологийн парк, хамтын оффист Монгол улсын гарааны компанийг бойжуулах, олон улсын сэргээгдэх шинэ эрчим хүчний судалгааны хүрээлэн, технологийн хамтарсан сургууль байгуулах хөтөлбөрийг хэлэлцсэн байна. Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбоо нь Хятадын Шинжлэх ухааны академийн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд байгуулагджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.